Резидент эмч нарын сорилгод УХТЭ, УГТЭ тэргүүллээ
УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвөөс санаачлан дүрс оношилгоо судлалын чиглэлээр суралцаж буй резидент эмч нарын дунд “RAD-LEARNOLOGY 2023” тохиолдолд суурилсан сорилгыг “Мэдрэл-нуруу нугасны дүрс оношилгоо” сэдвийн хүрээнд /2023.04.15/ амжилттай зохион байгууллаа.
Дүрс оношилгооны резидент эмч нарын сурч боловсрох, мэдлэгээ ахиулах, батжуулах, өөрсдийгөө сорих, үе тэнгийн залуу эмч нартайгаа танилцах, мэдлэгээ хуваалцах, ирээдүйн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтийг авчрах зорилготойгоор “RAD-LEARNOLOGY 2023” тохиолдолд суурилсан сорилгыг дүрс оношилгоо судлалын чиглэлээр үндсэн мэргэшил олгох төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг АШУҮИС, УНТЭ, УГТЭ, УХТЭ тус бүрээс шилдгийн шилдэг найман эмчээ оролцуулсан юм. Сорилго тэмцээнд оролцсон нийт 32 резидент эмч нараас УХТЭ-ийн М.Халиун, УГТЭ-ийн Б.Энхдэлгэр, Ш.Гантүлхүүр нар мэргэжил нэгтнүүдээ манлайлан сорилго тэмцээний цом, өргөмжлөл, үнэ бүхий шагналын эзэд болцгоолоо.
Сорилго тэмцээнийг зохион байгуулах санаачилгыг дэмжиж хамтран оролцсон АШУҮИС, МЯСЭ, УНТЭ, ШУГТЭ, УХТЭ-ийн нийт хамт олонд болон Монгол Улсын ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Р.Асай, Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд нарт Дүрс оношлогооны төвийнхөн гүн талархал илэрхийллээ.