ЭМЯFocus

Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилтээр сургалт явууллаа

“Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаан бурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт болов. ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй уг сургалтанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн орлогч дарга, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, халдвар судлаач, Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, хүүхдийн эмч нараас гадна төрөлжсөн эмнэлгүүд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн 240 гаруй хүн оролцлоо.

Манай улсад коронавирүст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлаас хамаарч дэгдэлтийн жилүүдэд товлолын дахлаажуулалтын хамралт тодорхой хувиар буурсан. Үүнээс шалтгаалж дэлхийн олон улс оронд дэгдэж байгаа зарим төрлийн  тарилгатай халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхэд дархлаагүй хүн амын тоо нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж буй бөгөөд тухайн өвчлөлийн тохиолдол орж ирэхэд дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна. 

Тиймээс “Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаан бурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд хамрагдсанаар дархлаажуулалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалт, эмчилгээ, оношлогооны менежментийн чиглэлээр мэдээлэл авч, улаан бурхны дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээ авах чадавхитай болох юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version