Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувилалд амрах эрхтэй.
Тэгвэл энэ сараас эхлэн ахмад настны амралт, сувиллын “Эрхийн бичиг”-ийг харьяа хороон дээрээсээ авах боломжтой болсон байна.
Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:
- Иргэний үнэмлэхийн хуулбар /Эх хувиас хуулбарласан байх/
- Мөнгө тушаасан баримт /Иргэн өөрт үлдэх хувийг хуулбарлаж ирсэн байх/
- Өргөдөл /Засаг даргаар цохуулсан байх/
- Амрах хүсэлтэй амралтын газартайгаа холбогдож, амрах хоногоо баталгаажуулсан байх.
Эрхийн бичгийг урьдчилан олгохгүй бөгөөд сар сард бичиж өгөх юм байна.