Хууль эрх зүйШинэ мэдээ

Охидод хүчирхийллийг мэдээлэх арга замыг зааж өгөв

Өсвөр насны охидод чиглэсэн “ЧИ ГАНЦААРАА БИШ” нөлөөллийн аян ерөнхий боловсролын сургуулиудад үргэлжилж байна.

Нийслэлийн цагдаагийн газраас аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 40, 57 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн охидод бэлгийн хүчирхийллийн ойлголт, нуугдмал хүчирхийллийг цагдаагийн байгууллага болон бусад газарт мэдээлэх арга зам, учирч байсан кейсийг хэрхэн даван туулах зэрэг шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэх, энэ талаарх санал хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд өсвөр насны охидод чиглэсэн тус аян үе шаттай үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version