ХАА-н салбарОнцлох

ХХАА-н үйлдвэрлэлийн дэмжих хөнгөлөлтэй зээлийн асуудлаар ярилцав

УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэй,  3-5 жилийн хугацаатай, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас 13 хувийг хүүгийн хөнгөлөлтэйгээр олгохоор шийдвэрлэсэн.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Монгол банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг, арилжааны 10 банк (Төрийн,  Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Тээвэр хөгжлийн, Хас, Богд, Ариг, М банк)-тай эргэлтийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гэрээг тус тус байгуулсан.

Энэ хүрээнд Монголбанк, арилжааны 10 банкны төлөөлөл, Мэргэжлийн холбоодтой эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн шаардлага, зориулалт, нөхцөл, үр дүн болон бусад асуудлаар мэдээлэл солилцох, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор хамтарсан уулзалтыг зохион байгуулав.

Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version