WorldОнцлох

“Монголд үйлдвэрлэв 2023, БНСУ-д” үзэсгэлэнд 20 гаруй ААНБ оролцож байна

Жижиг, дунд үйлдвэрийн газар Мишээл экспо ХХК, Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Дунгдэмүнг дүүргийн захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Монголд үйлдвэрлэв 2023, БНСУ-д” үзэсгэлэн худалдааг энэ сарын 07-15-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлт /2023.04.07/ болж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сай, хатагтай Э.Сарантогос, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Оргилдорж, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Оюунбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, мэргэжилтэн Б.Нандинчимэг, Мишээл Экспо ХХК-ний Ахлах менежер З.Одонтуяа Сөүл хотын Дунгдэмүнг дүүргийн Засаг дарга И Пир Хён, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин, дэд дарга  Чон Сон Ён, “Иргэдийн хүч нам”-ын дарга Ким Гён Жин болон албаны бусад хүмүүс байлцлаа.  

Нээлтийн үеэр Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогос, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Тундэмүн дүүргийн засаг дарга И Пир Хён нар үг хэлж, тууз хайчилснаар үзэсгэлэн албан ёсоор эхэллээ. Хүндэт зочид Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээс гадна бүтээгдэхүүний чанар, стандарт, загвар дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг арга хэмжээний үеэр онцолж байв.

Үзэсгэлэнд 5 салбарын 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын ард иргэд, бизнес эрхлэгчид мөн БНСУ-д сурч амьдарч буй Монголчууддаа дэлгэн танилцуулахаар ирсэн байна.Үзэсгэлэнд дараах нэр төрлийн бүтээгдэхүүнээр байгууллагууд оролцож байна.

  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн,
  • Арьс, ширэн бүтээгдэхүүн,
  • Монгол үндэсний хувцас,
  • Бэлэг, дурсгал,
  • Хүнсний бүтээгдэхүүн зэргээр төрөлжиж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version