Орон нутаг

Дөрвөн аймагт ассан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам”-нд энэ сарын 08-ны өдөр ой хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж  байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар 04 дүгээр сарын 08-ны өдөр хээрийн гал түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус түймэрт 3 гэр, 1 өрхийн хашаатай хонь өртөж шатжээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар04 дүгээр сарын 09-нд хээрийн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.     

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагч багийн Хар модот гэдэг газар 04 дүгээр сарын 08-нд ой, хээрийн гал түймэр гарчээ.  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь “Өгөөж-Хараа” мод бэлтгэлийн газрын ажилтнууд “Түмэн далай” ХХК-ийн ажилтнууд гал түймрийг унтраахаар ажиллаж 04.09-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version