Засгийн газарГадаад харилцааWorldTravel

2024 оны өвлийн олимпын үеэр Welcome to Mongolia соёлын сурталчилгаа болно

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д болж буй KOPIST-2023 өндөр дээд хэмжээний чуулганы үеэр БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт /2023.04.07/ хийлээ.

Уулзалтаар Монгол Солонгос улсын хамтарсан олон улсын аялал жуулчлалын форум уулзалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар тогтов.

Мөн 2024 онд Солонгос Улсад болох өвлийн олимпын үеэр Welcome to Mongolia, Монголын Улсын түүх соёлын сурталчилгааны ажилд хамтран оролцохоор боллоо.

Түүнчлэн Ян яны нислэгийг сэргээх болон цар тахлын өмнө мөрдөгдөж байсан транзит нислэгийн үеэр уян хатан орж гардаг нөхцөлийг сэргээхэд анхаарч ажиллахаар болов.

Уулзалтад Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version