Усан цахилгаан станцын төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад хамтран ажиллахад бэлэн гэв
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Румын Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Василика Басил Константинескуг /2023.04.06/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Дэд сайд М.Баярмагнай Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор төвийн бүсийн нэгдсэн системд горим тохируулгын үүрэгтэй оролцох усан цэнэгт цахилгаан станц болон бага, дунд чадлын усан цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Василика Басил Константинеску энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, цахилгаан эрчим хүчний шугамын алдагдал бууруулах төсөл дээр хамтран ажиллах боломжтой талаар дурьдаад дэд сайдыг ойрын хугацаанд Румын Улсад айлчлахыг албан ёсоор урив.