НийгэмFocus

Гар зургийн уралдаан зарлалаа

Монголын татварын албанаас 2023 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан ирээдүйн  татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг  дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-4 дүгээр анги, Дунд анги 5-9 дүгээр анги, Ахлах анги 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцогч нь “Цахим татварын ач тус” сэдвийн хүрээнд цахим татварын талаарх өөрийн ойлголт, татварын цахим үйлчилгээний ач холбогдлын тухай зургаар илэрхийлсэн байна.

Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг ойлгомжтой, зөв илэрхийлсэн эсэх, зургийн ур чадвар зэргийг харгалзан, Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын албадаас томилогдсон уралдаан зохион байгуулах, шалгаруулах комисс дүгнэж байр эзлүүлнэ.

Гар зургийн  уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, Аймаг, нийслэл, сум, дүүрэг хороо, сургууль анги, овог, нэр, холбоо барих утасны дугаар, зургийн тайлбарын хамт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд ирүүлнэ.Татварын албад бүтээлийг өөрийн цахим хуудас болон сошиал хаягт байршуулахдаа оролцогчийн хаяг, утасны дугаарыг нийтлэхгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Уралдаан шалгаруулах комисс ирүүлсэн бүтээлүүдээс 4 сарын 30-ны өдрийн дотор насны ангилал тус бүрээс  шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газарт ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны “ТАЗИ” пэйж хуудсанд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 5-ны  өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна.

ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс татварын албадаас ирсэн бүтээлүүдээс насны ангилал тус бүрээр шилдэг 3 бүтээл, олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна.  Уралдааны шагналыг  Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.

Шагнал урамшуулал 3 насны ангилал тус бүрт:

                    Нэгдүгээр байр         -Талархал, 200,000 төгрөг

                    Хоёрдугаар байр      -Талархал, 150,000 төгрөг

                    Гуравдугаар байр     -Талархал, 100,000 төгрөг

Хамгийн их хандалт авсан нэг бүтээлийг Талархал  150,000 төгрөгөөр урамшуулна.

Шалгарсан бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна. 

Уралдаанд оролцсон бүтээлийг  Татварын ерөнхий газрын  “ТАЗИ” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version