ХАА-н салбар

Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт

Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын 2023 оны 3-р сарын 22-ны 107 дугаар тогтоолоор  баталлаа.

ХХААХҮЯ татвараас хөнгөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт гаргажээ. Үүнд:

Сүү, сүүн бүтээгдэхүний үйлдвэр

1. Уурын генератор

2. Тарагны насос

3. Cүү, цэвэр усны төвөөс зугтагч үйлдлийн насос

4. Хөргөх төхөөрөмжийн компрессор

5. Хийн компрессор

6. Шингэн сүүг тоосруулан хатаах, хөлдөөн хатаах төхөөрөмж; хуурай сүү үйлдвэрлэх зориулалттай сүү хатаах машин

7. Сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хэмд сэнсээр үлээлгэж хатаах шүүгээ

8. Дулаан солилцооны ялтсан (пянзан) аппарат,багц хоолой халаах, хөргөх төхөөрөмж

9. Cүү, тараг, бяслаг халаах, ариутгах, хөргөх цамцтай эзлэхүүнт сав, төхөөрөмж, сүү өтгөрүүлэх машин төхөөрөмж, тараг, зөөхийний термостат

10. Сүү хадгалах, боловсруулах тусгай зориулалттай, сэлүүр, түвшин хэмжигч, температур хэмжигч, угаах цэвэрлэх, хөргөх төхөөрөмжөөр тоноглогдсон, 100 л -150,000 л-ийн багтаамжтай, зэвэрдэггүй гангаар хийсэн сав

11. Цөцгий ялгагч сеператор

12. Ус цэвэршүүлэх төхөөрөмж

13. Cүү цэвэрлэх сепаратор

14. Сав угаах машин төхөөрөмж

15. Туузан конвейер

16. Гинжит конвейер

17. Саалтуурын машин

18. Цөцгийн тос, бяслаг цохих, шахах, хэвлэх, хэлбэржүүлэх тоногтехееремж,аарц, ааруул, зөөхий хийх тоног төхөөрөмж, сүү жигдрүүлэгч (гомогенизатор), туяагаар шарагч

19. Зайрмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж

20. Үйлдвэрийн шугам хоолой угаах,ариутгах тоног төхөөрөмж

21. Сүүн дэх чихэр, тос, хөлдөх цэг, чийг, антибиотик, хуурай бодис, хүнд металл, нэмсэн ус, нэрмэл ус болон нэмсэн бусад зүйлийг тодорхойлох багаж.

Жагсаалтын талаар ЭНД ДАРЖ үзнэ үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version