Нүүрсний хэрэгт холбогдуулан Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүд хаалттай горимоор хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонх нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжиж, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авсангүй.
Ингэснээр УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний хэрэгт нэр холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан юм.
Асуудлыг нээлттэй хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгосон ч прокуророос “нууц” гэдэг бичиг ирүүлснээс гадна Төрийн болон албаны нууцын тухай хуулийн заалтаар чуулган хаалттай явуулсан юм.