ЭМЯFocus

“Тамхины хяналтын бодлогыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

ЭМЯ, НЭМҮТ хамтран “Тамхины хяналтын бодлогыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд /2023.03.29/ Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын  хэлтсийн дарга, ЭМТ, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нарт сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтад 60 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож, тамхины хяналтын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэх MPOWER бодлогыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас Тамхины хяналтын тухай хуулийг  хэрэгжүүлэхэд бүгдээрээ нэгдэх уриалга гаргалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version