Төрийн банкFocus

“Төрийн банк” ХК нэмж 14.29 хувиа олон нийтэд санал болгохоор төлөвлөж байна

“Төрийн банк” ХК-ийн хувьцааны ханш 0.09 хувиар өсөж, нэгж нь 670.83 төгрөг хүрсэн үзүүлэлттэй байна

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Төрийн банк” хувьцаат компани 14.29 хувиа нэмж олон нийтэд санал болгохоор төлөвлөж байна. Тус компани өнгөрсөн онд IPO хийж, 5.71 хувиа арилжиж байсан юм. Нэмж хувьцаа гаргаснаар нийт эзэмшил нь 20 хувь болж өсөхөөр байна.

Тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл хоёрдугаар сарын 17-ны хурлаараа ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байгаа юм. Одоо зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй 755 сая гаруй ширхэг хувьцаанд нэгж бүрд нь 63.38 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар болжээ.

Сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 0.09 хувиар өсөж, нэгж нь 670.83 төгрөг хүрсэн үзүүлэлттэй байна. Харин энэ он гарсаар Төрийн банкны хувьцааны ханш 10 хувь давж өссөн дүнтэй байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version