Эрүүл мэндFocus

ГССҮТ нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллахаар боллоо.

Тус цэцэрлэгийн зүгээс ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг харъяалал харгалзахгүйгээр сурч боловсрох нөхцлөөр хангах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Хамтын ажиллагааны гэрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтаннавч нар гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол хүмүүжил, харилцах арга зүйн талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалт хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн ГССҮТ-өөс тус цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдэд үзлэг оношлогоо хийж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, мөн осол гэмтэл болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг идэвхжүүлэх зэрэг нийгэм рүү чиглэсэн томоохон ажлуудыг зохион байгуулж ажиллах юм байна.

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version