Засгийн газарГадаад харилцааОнцлох

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Австри Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкентэй /2023.03.28/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйд баяр хүргэж, цаг гарган хүрэлцэн ирж уулзаж буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа.

Мөн, энэ 03-р сард Австри Улсад зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаанаар мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг нотолж, холбогдох байгууллагууд хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохирсон.

Австри Улсын Холбооны Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, цахим хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Флориан Турскитэй албан уулзалт хийж Цахим хөгжил, түүний дотор санал цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим боловсролыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсоныг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкен Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан өргөн сэдвийг хамарсан ач холбогдолтой хуралдаан болсныг онцоллоо. Энэ дундаа цахим шилжилттэй холбоотой яригдсан ажлууд анхаарал татсаныг онцолж, дээрх яригдсан сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын оролцох томоохон арга хэмжээнд Австрийн төлөөлөгчдийг оролцохыг урьж, Австри Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын компаниудыг тус арга хэмжээнд урьж оролцуулахыг хүсэж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version