ОнцлохОрон нутагЭрүүл мэнд

21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи худалдахыг хориглолоо

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал гуравдугаар сарын 27-ноос буюу өнөөдрөөс тус аймагт 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг хориглох захирамж гаргажээ.

Тодруулбал:

  • 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдаалах,
  • 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг тус тус хориглов.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version