НийгэмFocus

“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгт оролцлоо

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол- Францын төвтэй хамтран зохион байгуулж байгаа Fête de la Francophonie буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгт Онцгой байдлын байгууллага оролцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашин болоод албаны үйл ажиллагааг өдөрлөгт оролцож байгаа иргэдэд танилцуулав.

Д.Сүхбаатарын талбайд болсон тус өдөрлөгөөр Франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа боллоо.

1 / 9
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version