Гадаад харилцааFocus
Шенгений орнууд руу виз мэдүүлэхийг хүсвэл Бээжин хотыг зориорой
Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын дараах нөхцөл байдал сайжирч Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Бээжин хотод байрладаг бусад улсын Элчин сайдын яамдад очиж виз мэдүүлэх боломжтой болоод байна.
Тодруулбал, Монгол Улсад Элчин сайдын яам нь байрладаггүй Шенгений бүсийн улсын /тухайбал Польш, Словак/ урт хугацааны виз /тухайлбал суралцах, хөдөлмөр эрхлэх/ мэдүүлэх хүсэлтэй иргэд гуравдагч улсад /тухайлбал Турк/ суугаа Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй болохыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.