“Өвсний үндэс” төслийн хүрээнд гурван гэрээ хийлээ
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурав.
-2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши болон Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг оролцлоо.
Энэ удаагийн төсөл нь Монгол дахь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 592 дахь, Архангай аймагт хэрэгжих 21 дэх төсөл юм. Энэхүү төсөлд олгогдох төсвийн дээд хязгаар нь 223,672 ам доллар (758,052,001 орчим төгрөг) юм.
-2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий Захирал Н.Эрдэнэхүү нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хавдар Судлалын Үндэсний Төвийн цэвэр ус түгээх системийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нар оролцлоо.
Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 593 дахь, Хавдар Судлалын Үндэсний Төвд хэрэгжих 3 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 217,100 ам.доллар (735,781,242 орчим төгрөг) юм.
-2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 594 дэх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 14 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 210,511 ам.доллар (717,232,093 орчим төгрөг) юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж харна уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/econcoop.html
Япон улсын Элчин сайдын яам