Энэ оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 1,115 зээлдэгчид 115.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ.
Тодруулбал,
- Улаанбаатар хотод – 77 хувь буюу 88.7 тэрбум төгрөг
- Орон нутагт- 23 хувь буюу 26.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Зээлийн эх үүсвэр 89.3 тэрбум төгрөг нь Монголбанкнаас, 25.8 тэрбум төгрөг нь арилжааны банкуудаас болохыг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээллээ.