Нийгэм

Д.Амарбаясгалан: Өрхийн мэдээллийн сангийн зөрүү арилахад тодорхой хугацаа орно

Өрхийн мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч буй эсэх болон сайдын томилгооны асуудлаар ЗГХЭГ-ын дарга тайлбар өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт цалин, тэтгэврийн нэмэгдэл, ажиллах хүчний зөв зохистой бодлогын асуудал яригдаж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д энэ оны эхэнд өргөн барьсан. Эдгээр тулгамдсан асуудлыг богино хугацаанд хариуцаж ажиллах туршлагатай сайдыг ойрын хугацаанд томилно гэж ойлгож болно.

Хүүхдийн мөнгөний тухайд байгуулагдсан ажлын хэсэг ард иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу ажиллаж байна. Анхан шатны нэгж дээр өрхийн мэдээллийг засаж, сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байгаа. Өрхийн мэдээллийн сангийн зөрүү их хэмжээгээр арилж байна. Тодорхой хугацаа орно. Нэгдсэн мэдээлэлтэй болохоор хийдэлт арилна.

3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл бий.

Иргэд анхан шатны нэгж дээр очиж, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэхэд идэвхтэй оролцох ёстой.

Өрхийн мэдээллийн санг засаж залруулах асуудлаар ХХҮЕГ, хүүхдийн мөнгийг хариуцаж буй нэгжүүдэд хандаж зөрчлөө арилгуулах боломж нь нээлттэй.

Орон нутгийн иргэд аймаг, сум, багтаа хандана.

ХНХЯ дур мэдэн хүүхдийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version