БНХАУ түргэвчилсэн тест хийлгэсэн бол зорчихыг зөвшөөрлөө
Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2023 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдээс 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ (PCR) хийлгэсэн байх шаардлагыг цуцалж, түргэвчилсэн шинжилгээ (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) хийлгэсэн бол зорчихыг зөвшөөрөв.
Мөн БНХАУ-д зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө “БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө wechat-аар QR код уншуулан эсвэл https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, бөглөхийг зөвлөж байна.
Ингэснээр Хятад улсад газардсаны хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх юм.