НийгэмFocus

“Өнгөрсөн-одоо-ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд

Швейцарын Холбооны Улсаас 2001 онд зудын гамшигт нэрвэгдсэн монголчуудад хүмүүнлэгийн тусламжийг хүргэснээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж эхэлсэн түүхтэй юм. Түүгээр ч үл барам, 2004 онд Улаанбаатар хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдал зэрэг амин чухал салбаруудад үйл ажиллагаагаа чиглүүлэн дэмжлэг үзүүлж ирлээ. Улмаар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нэмэгдэхийн хэрээр хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, засаглал, мэргэжлийн сургалт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, хотын хөгжил зэрэг асуудлыг чухалчлан ажилласан байна. 

Швейцарын Холбооны Улс нь 2024 оны дундуур хөгжлийн хамтын ажиллагаагаа Монгол болон хэд хэдэн улс орон хаана. Тиймээс хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн төслүүд, ТХЗ-2023 хамт Алсын хараа 2050-тай уялдуулан энэхүү гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

“Өнгөрсөн-одоо-ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд” гэрэл зургийн уралдаан нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийг оролцуулах гэрэл зургийн уралдаан юм.  Энэхүү уралдааныг Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Гамма агентлаг болон Батзориг сангийн хамтын санаачлага юм. 

2023 оны 8-р сарын 01-нд Улаанбаатар хотноо болох шагнал гардуулах ёслол болж 60 оролцогч оролцох бөгөөд гурван ялагчийг шүүгчид, мэргэжилтнүүд шалгаруулна.  Урьдчилан шалгарсан шилдэг оролцогчдын зургийг каталогт хэвлүүлж, Монгол орон даяар дэлгэн үзүүлэх болно.

Оролцогчид:

Зургийн уралдаанд залуучуудын төлөөлөл болох 18-34 насныхан “Өнгөрсөн-одоо-ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд сэдвээр оролцоно.

Тогтвортой хөгжлийн зорилт нь ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хайрлах, бүх ард иргэд амар амгалан, хөгжил цэцэглэх бүх нийтийн уриалга юм. 2030 он гэхэд бүх нийтийг хамарсан эдгээр шинэ зорилтуудын дагуу улс орнууд ядуурлын бүх хэлбэрийг зогсоох, тэгш бус байдалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хэнийг ч орхигдуулахгүй байх хүчин чармайлтаа дайчлах болно.

Тогтвортой хөгжлийн зорилт нь өнөөгийн дэлхийн хамгийн тулгамдсан сорилтуудыг шийдэж, тогтвортой хөгжлийн гурван хэмжигдэхүүн буюу эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн оролцоог тэнцвэржүүлэхийн тулд улс орон даяар болон хоорондын хамтын ажиллагааны түншлэлд уриалж байна.  Зорилгодоо хүрэхийн тулд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хүмүүс бүгд өөр өөрийн үүргээ биелүүлэх хэрэгтэй.

Швейцарын Холбооны Улс ТХЗ-ын бүх 17 зорилтыг дэлхий даяар хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд Монгол Улсад ШХА хувьд бүх зорилтыг хангаж ажиллахгүй  байна.  Тиймээс бид тодорхой ТХЗ-ыг сонгосон: Оролцогчид уран бүтээлдээ дараах сэдвүүдийн нэг буюу хэд хэдийг сонгож болно.

Зорилт  1.Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох 
Зорилт  2.Өлсгөлөнг бүр мөсөн устгаж, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих
Зорилт  3.Бүх түвшинд эрүүл амьдралыг хангаж, сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих
Зорилт  4.Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих
Зорилт  5.Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах
Зорилт  6.Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах
Зорилт  8.Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих
Зорилт  13.Цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах
Зорилт 15.Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох
Зорилт  16.Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий болгох
2002-2004 он:Хүмүүнлэгийн тусламжийн төсөл – “Малчдад олгох бэлэн мөнгөний тусламж” төсөл хэрэгжүүлэв.
2004 он:Швейцарын Холбооны Улс Хамтын ажиллагааны газраа (ШХА) Монгол Улсад нээв.
Ногоон алт төсөл болон Монгол төмс хөтөлбөрийг эхлүүлсэн.
2005 он:Тогтвортой бичил уурхай төсөл хэрэгжиж эхэлсэн.
2006 он:Цөлжилтийг сааруулах төсөл хэрэгжиж эхэлсэн.
2007 он:Нэг цэгийн үйлчилгээний төсөл хэрэгжиж эхэлсэн.
2008 он:Телемедициний төсөл хэрэгжиж эхэлсэн.
Мал аж ахуй төсөл хэрэгжиж эхэлсэн.
2009 он:Дэлхийн банкны Малын индексжүүлсэн даатгал төсөлд нэгдсэн.
2010 он:Зудад нэрвэгдсэн малчдад туслах төсөл хэрэгжсэн.
2011 он:Мэргэжлийн боловсролын сургалт төсөл хэрэгжиж эхэлсэн.
2012 он:Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
2013 он:Залуучуудын хөдөлмөр эрхлэлийн төсөл эхэлсэн
Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн.
2014 он:Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн.
2015 он:Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл хэрэгжиж эхэлсэн.
Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн II үе шат хэрэгжиж эхэлсэн.
Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн.
Тогтвортой амьжиргаа төслийн III үе шатыг эхлүүлсэн.
2016 он:Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн Монгол ногоо”  төсөл хэрэгжиж эхэлсэн.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл хэрэгжиж эхэлсэн.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжиж эхэлсэн.
2017 он:Ногоон алт, малын эрүүл мэнд төслүүдийг нэгтгэж эхлүүлсэн.
Монгол Улсад Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн.
2018 он:Эрчим хүчний үр ашиг төслийн II үе шатыг эхлүүлсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах төсөл хэрэгжиж эхэлсэн.
2019 он:Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн нээлтийг хийсэн. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн II үе шат хэрэгжиж  эхэлсэн
Монгол дахь дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төсөл  хэрэгжиж эхэлсэн.
2020 он:Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн Монгол ногоо”  төслийн II үе шатыг эхлүүлсэн.
Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн II үе шат эхэлсэн.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн II үе шат хэрэгжиж эхэлсэн.
2021 он:Монгол Улсад Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийн II үе шат хэрэгжиж эхэлсэн.
COVID-19-тэй тэмцэхэд эмнэлгийн хангамж, тоног төхөөрөмжийн Хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлсэн.
2022 он:Монгол Улсаас Швейцарын хамтын ажиллагааны төгсгөлийн буюу гарах үе шатны хөтөлбөр (2022-2024 он) хэрэгжиж эхэллээ.

Хэмжээ+Чанар+Шийдэл:

  • А3 хэвлэхээр чанартай байх
  • Зургийн яанар 300dpi болон түүнээс их
  • Зургийн нэр болон тайлбартай байх
  • Нэг оролцогч 5 хүртэлх зураг явуулна

Зургийг хэрхэн явуулах вэ:

Бэлэн болсон зургийг 5 дугаар сарын 30 дотор sdcmongolia2023@gmail.com майл хаягруу эсвэл Швейцарын хөгжлийн агентлагийн байранд файлаар авчирна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Скай Плаза төвийн 3 давхарт

Сонгон шалгаруулалт:

Эхний үе шат:  Нийт ирүүлсэн зургаас эхний шатанд 60 хүнийг урьдчилан шалгаруулах болно. Шалгарсан бүх уран бүтээлчдийг шагнал гардуулах ёслолд буюу  2023 оны 8-р сарын 01-ний өдөр Швейцарын үндэсний баяраар зохион байгуулна. Орон нутгийн оролцогчдыг Улаанбаатарт ирэх замын зардал, байрны зардлыг гаргана. Эцсийн шатанд шалгарсан бүх оролцогчдын зургийг өндөр чанартайгаар каталоги хэвлүүлж мөн гурван аймагт үзэсгэлэн гаргана.

Хоёрдугаар үе шат: Хамгийн эцэст шилдэг гурван зургийг шалгаруулна. Нэгдүгээр байр Швейцарын Холбооны Улсад зочлох эрх үүнд замын зардал, хоол, байр орно. Хоёрдугаар байр 500 ам. доллар, гуравдугаар байр 300 ам. доллараар тус тус шагнана. Дараах шаардлагыг хангасан зургийг шалгаруулна: бүтээлч байдал, найруулга, сэдэв, техник.

Шүүгчид:

  • Монгол Улсын Соёлын яам
  • Швейцарын хөгжлийн агентлаг
  • Гамма гэрэл зургийн агентлаг
  • Гэрэл зургийн Батзориг сан

Гэрэл зургийн үзэсгэлэн:

Шагнал гардуулах үйл ажиллагаа болон үэрэл зургийн үзэсгэлэн 5 хоног (8 сарын 01-05 дуустал) Чингис хааны музейн нэгдүгээр давхарт гарна. Үүний дараа Ховд, Хэнтий болон Дорноговь аймгуудад үзэсгэлэн гарна.

Дуудлага худалдаа:

Тэмцээнд ирүүлсэн зургуудыг буцааж олгохгүй. Ирүүлсэн зургуудыг дуудлага худалдаагаар оруулна. Орж ирсэн орлогыг залуу уран бүтээлчдийг дэмжихэд зарцуулагдана. Зарагдаагүй зургуудыг Соёлын яаманд хандив болгож өгнө.

Хамтрагчид:

  • Монгол Улсын Соёлын яам
  • Гамма гэрэл зургийн агентлаг
  • Гэрэл зургийн Батзориг сан

Уралдааны нөхцөл:

  • Гэрэл зураг хүлээн авах эцсийн хугацаа 5-р сарын 30. Энэ хугацаанаас хойш ирүүлсэн бүтээлийг уралдаанд тооцохгүй.
  • Тэмцээнд зөвхөн 18-34 насны залуучууд оролцох боломжтой.
  • Нэр дэвшигч бүр нэгээс тав хүртэлх бүтээл илгээх боломжтой. Оруулсан бүтээлүүд нь зөвхөн оролцож буй нэр дэвшигчийн бүтээл байх бөгөөд багш, эцэг эх, асран хамгаалагчтай эсвэл өөр хүнтэй хамтарсан бүтээл байж болохгүй.
  • Зураг нь заавал эх бүтээл байх ёстой тул хуулбарласан эсвэл хэсэгчилсэн гэж үзвэл бүтээлийг хүлээн авах боломжгүй болно.
  • Уралдаанд оролцогчид ямар нэгэн байгууллага, брэнд сурталчлаагүй бөгөөд хүний эрхэд бүрэн нийцсэн байх ёстой.
  • Энэхүү уралдааны оролцогчдод урамшуулал олгохгүй. Оролцогчдод нөхөн төлбөр олгохгүй. Зөвхөн шалгарсан бүтээлүүд мөнгөн шагнал авах эрхтэй.

Хууль зүйн асуудлууд:

  • Оролцогчдод гэрэл зургийг буцаан олгохгүй. ШХА нь тэдгээрийг үзэсгэлэн, хэвлэл болон бусад сурталчилгаа, мэдээлэл харилцааны бүтээгдэхүүнд ашиглана.
  • Энэхүү уралдаанд оролцсоноор учирч болзошгүй алдагдал, гэмтэлийг манай байгууллага хариуцахгүй.
  • Ирүүлсэн бүх гэрэл зураг нь залуучуудын авсан анхны эх зураг байх ёстой. Зураг нь аливаа хүн, аж ахуйн нэгж, олон нийтэд сурталчлах эрх болон бусад оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй байх ёстой. Оролцогчид барааны тэмдэг, бусад өмчийн мэдээллийг нийтлэх, тараах, хуулбарлахыг хориглоно.

Чухал холбоос:

Швейцарын хөгжлийн агентлаг

Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Швейцарын хөгжлийн агентлагийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Тансагмаагаас 976-99109723 болон tansagmaa.tsog@eda.admin.ch аваарай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version