Хууль эрх зүй

Янгирын эвэр тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Эмээлтийн товчоон дээр янгирын эвэр тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр нэр бүхий иргэн тээврийн хэрэгсэлдээ хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн, шалгаж байгаа аж.

Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан цаазтай болгосон байдаг.

АН АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН,

37.3-т зааснаар тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулдаг байна. 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН,

24.5 дугаар зүйлийн 2-т нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Иймд иргэдийг хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version