AVSFОнцлох

Импакт төсөлд Архангай, Хэнтий аймгийн 62 эмэгтэйчүүдийн бүлэг хамрагджээ

AVSF Монгол, Жэрэс олон улсын ТББ, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран хэрэгжүүлдэг Европын Холбооны санхүүжилттэй “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой ноолуур, органик ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “ИМПАКТ” төслийн хаалтын үйл ажиллагаа /2023.03.07/-ны өдөр болж өндөрлөлөө.

Төслийн хүрээнд 2019 оноос 2023 он хүртэл 4 жилийн хугацаанд Архангай, Хэнтий аймгийн 62 эмэгтэйчүүдийн бүлгүүдийг өндөр чадавх бүхий органик хүнсний ногоо, тогтвортой ноолуурын өртгийн сүлжээнд ороход дэмжсэн бөгөөд үр дүнд нь 122 малчин өрх тогтвортой ноолуурын санаачилгад нэгдэж 126 өрх хүнс ногоо тариалахад нэгдлээ.

Ноолуур болон хүнсний ногоо үйлдвэрлэлийн үр дүнд өрхийн орлогын хэмжээ 10-18%-р нэмэгдэв. Мөн Хан Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн холбооны сүлжээнд оролцох эмэгтэйчүүдийн тоо 83%-р нэмэгдэж, Хэнтий, Архангай аймгийн зорилтот 6 суманд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендерийн тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилтийн үнэлгээг хийлээ.

Үр дүнг Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, ХХААХҮЯ, зорилтот аймгуудын удирдлагуудад танилцуулсан юм.

1 / 17
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version