Эрүүл мэнд
Зүрхний цахилгаан бичлэгийн оношилгооны 30 хувийг иргэн өөрөө хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан.
Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Өөрөөр хэлбэл зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн 70%-ийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх юм.
Харин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг тус сангаас бүрэн хариуцах аж.
Эдгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭНД дарж харна уу.