Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв нь сонгуулийн нээлттэй өгөгдлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран ажиллаж байна.
Талууд сонгуулийн нээлттэй өгөгдлийн эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлж, улмаар жагсаалтыг сайжруулах, стандартыг тодорхойлох, нээлттэй өгөгдлийг бүрдүүлэх, нийтлэх, бүтээгдэхүүн хөгжүүлж, “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр шат дараалан хэрэгжүүлнэ.
www.opendata.gov.mn цахим хуудас дахь Сонгуулийн ерөнхий хорооны нээлттэй өгөгдлөөс сонгуулийн ирц, оролцооны хувь, мэдээллийг дүрслэн харуулж байна.
ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо