НийгэмFocus

Нисэхийн эцсээс III хороолол руу автобус явуулна

Нийтийн тээврийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нийслэлийн нийтийн тээврийн газар 224 шинэ автобусаар парк шинэчлэл хийж, 60 автобуснаас бусад нь үйлчилгээнд гарсан. 60 автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна.

Шинийн нэгний өглөө Ч-75 буюу Нисэх-Архивын ерөнхий газрын чиглэлд шинэ маршрут нээсэн. Энхтайвны өргөн чөлөөгөөр богино эргэлтийн автобус явуулж байна. Удахгүй Нисэхийн эцсээс III хороолол руу автобус явуулна.

Нийтийн тээврийн автобусны цэвэрлэгээг эрчимжүүлэн хийж байна. Өглөө автобус цэвэрхэн гардаг ч үйлчилгээнд яваад эхлэхээр хог хаягдал ихтэй, суудлын бүрээсийг хуулж, бариулыг хугалдаг. Иймээс иргэдэд шинэ автобусаа гамтай ашиглахыг уриалъя” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version