Хууль эрх зүйFocus

Цахим виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд

Цахим виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд дараах мэдээллийг хүргэж байна. 

  • Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэнд #K2 ангиллын виз
  • Соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд #K4 ангиллын виз
  • Дамжин өнгөрөх гадаадын иргэнд #K6 ангиллын виз
  • Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэнд #K7″ ангиллын визийг EVISA.MN системээр цахимаар олгоно. 

Цахим визийн мэдүүлгийг 2 хүртэл хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд овог нэр, төрсөн огноо, хүйс, паспортын дугаар, улсын харьяалал, бүртгэлийн дугаар, визийн дугаар, олгосон огноо, хүчинтэй огноо, ангилал, байх хугацаа зэрэг шаардлагатай мэдээлэл бүхий визийг виз мэдүүлэгчийн баталгаат цахим шууданд илгээнэ. Мөн татгалзсан тохиолдолд энэ тухай виз мэдүүлэгчийн баталгаат цахим шууданд хариу мэдэгдэнэ. 

Цахим виз мэдүүлэхэд анхаарах зүйлс:

  • Цахим виз мэдүүлгийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх,
  • Цахим виз мэдүүлэхэд паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх.
  • Цахим визийг өөрийн ирсэн зорилгоос бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй
  • Цахим визийг гадаадын иргэн өөрөө цахимаар мэдүүлэх бөгөөд урилга шаардахгүй.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version