Монголд зочлох жилийн хүрээнд орон даяар их цэвэрлэгээг эхлүүллээ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ орчны бохирдлыг бууруулах, “Эрүүл аюулгүй цэвэр орчин” бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга, 21 аймгийн Засаг дарга, Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сав газрын захиргааны дарга нарт албан даалгавар өглөө. Учир нь
“2023-2025 оныг Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орчны бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор Аймгуудын Засаг дарга нарт ДААЛГАХ нь
1. Шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж, бүх нийтийн цэвэрлэгээг сар тутам зохион байгуулах;
2. Аливаа арга хэмжээ зохион байгуулахдаа талбайгаас 500метрээс доошгүй зайд автомашины зогсоолын талбай, хог хаягдлын цэг, байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламжийг байрлуулж тэмдэгжүүлэх;
3. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үүсгэгч нь хариуцах, санхүүжилт урамшууллын шинэ систем нэвтрүүлэх;
4. Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, тогтсон цэгт хаях, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд тогтмол сурталчлах;
5. Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавих, хадгалагдаж байгаа аюултай хог хаягдлыг бүртгэх ажлыг эрчимжүүлэх;
6. Аймаг, сумын хог хаягдлын цэгийг хумих, цэгцлэх, булшлах арга хэмжээ авах;
7.Хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшинг тогтоох судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах;
8. Олон улсын, улсын болон орон нутгийн чанартай автозамын дагуух үйлчилгээний цэгүүдийн нүхэн жорлонг буулгаж, хөрсийг нөхөн сэргээх арга хэмжээ авч, Нийтийн ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага MNS 4943:2011 стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламжтай болгох;
9. Гэр хорооллын нүхэн жорлонд тавигдах Техникийн шаардлага MNS 5924:2019 шаардлага хангуулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж эко жорлонтой болгох;
10. Аймаг, сумын төвд MNS 4943:2011 стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмж байгуулах;
11. Аймаг, сумын үйлчилгээний бүх байгууллагуудын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгож, иргэд, жуулчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх;
12. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй худалдаа үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг MNS 4943:2011 стандартын шаардлага хангуулах;
13. Аялал жуулчлалын баазуудын нүхэн жорлонг буулгаж MNS 5924:2019 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох;
14. Автозасвар, тос тосолгооны төв, автомашины угаалгын газар, хүнсний болон барааны зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуй ариун цэврийн шаардлагуудыг хангуулах, ариун цэврийн байгууламжуудыг стандартад нийцүүлэх, холбогдох хууль тогтоож, стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт шалгалт зохион байгуулах;
15. Автозасварын төвүүдийн саарал ус ашиглах технологи санаачилгыг сум, орон нутгийн хэмжээнд дэмжих;
16. Зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны сэг, зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналт дор халдваргүйтгэх, устгах, булшлах ажлыг зохион байгуулж, орчныг бохирдуулахаас сэргийлэх арга хэмжээг авах;
17. Аялал жуулчлалын бус нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх;
18. Хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулан, сар бүрийн тайланг 25-ны дотор, нэгдсэн биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт ирүүлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Тус албан даалгаврын хэрэrжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газарт, мэргэжил арга зуйн удирдлагаар хангаж ажиллахыг Хурээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт тус тус үүрэг болгосугай.