ЭТТFocus

“Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын 466 тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журам батлагдсанаар нүүрсийг биржээр дамжуулан ил тод, нээлттэй худалдаалах, зах зээлийн бодит үнэ тогтох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. 

Нүүрсийг цахимаар арилжаалах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, нүүрс борлуулах аж ахуйн нэгжүүд хамтран “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг /2023.02.27/ зохион байгуулаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оролцож нүүрсний цахим арилжаанд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Уг хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцож байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК гурван удаагийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалаад байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version