Эдийн засагОнцлох

МХБ 50 ХК-ийн 783,178 ширхэг хувьцааг арилжаалжээ

Монголын Хөрөнгийн биржийн энэ сарын 24-ний энгийн арилжаагаар 50 ХК-ийн 274,383,207 төгрөгийн үнийн дүн бүхий 783,178 ширхэг хувьцааг арилжаалсан байна.

Үүнээс 18 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байсныг Хөрөнгийн бирж мэдээллээ. Мөн “Тавантолгой” ХК (TTL +14.88 хувь), “Хөх ган” ХК (HGN +14.28 хувь), “Айтүүлс” ХК (ITLS +11.69 хувь) зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол “Хархорин” ХК (HHN -11.63 хувь), “Крипто Үндэстэн” ХК (CNF -6.62 хувь), “Ариг гал” ХК (EER -6.57 хувь)-ийн хувьцаа хамгийн их унажээ.

Тус өдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,850 ширхэг нэгж эрхийг 4,897,870 төгрөгөөр арилжаалав. ТOP-20 индекс 3.11 хувиар нэмэгдэж, 40,040.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,962,915,172,933 төгрөг болжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version