Боловсрол

“MEDLE” цахим сургуульд нийт 10407 сурагч хамрагджээ

Монголын анхны цахим сургууль “MEDLE”-ийн үйл ажиллагааг энэ хичээлийн жилээс эхлүүлсэн. Уг цахим сургуульд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг нийт 10407 сурагч хамрагдсан байна. Цахим сургуулийн сурагчид 16 судлагдахууныг 620 бүлгээр суралцаж, 148 багшаар хичээл заалгаж байгаа аж. 

Энэхүү цахим сургуулийн онцлог нь хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн хүүхэд дуртай хичээлээ судалж, хүссэн мэргэжлээ сонгох боломж бүрддэггүй байсан асуудлыг шийдэх аж. 

Энэ жилийн хувьд зөвхөн 10 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бол ирэх жилээс 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах юм байна

Эх сурвалж: БШУЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version