Байгаль орчинFocus
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй анхаарууллаа
Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумын иргэдийг мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж байна.