Эдийн засагFocus

Монгол, Хятадын 400 гаруй ААНБ-ууд оролцох уулзалтад оролцох компаниудыг бүртгэж байна

Монголын залуучуудын холбоо, БНХАУ-ын Залуучуудын холбоо болон Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ирэх 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалтын хүрээнд Монгол, Хятадын 400 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурван өдрийн турш чуулж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх бөгөөд дараах таван чиглэлд БНХАУ-с талаас хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа ажээ. Үүнд:

  • Уул уурхай
  • Байгаль орчин – Нөхөн сэргээгдэх эрчим хүч
  • Банк санхүү
  • Барилга
  • Хөдөө аж ахуй

Иймд тус чуулганд оролцох сонирхолтой Монгол Улсын компаниудыг 2023 оны 02 дугаар сарын 17 -ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын  03 хүртэл доорх линкээр бүртгэж байна.

Бүртгэлийн линк: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

– И-мэйл:  info@investsummit.mn

– Холбоо барих утас: 7747-1313

– FB хаяг: www.facebook.com/sustainableinvestmentsummit

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version