Хууль эрх зүйFocus

“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 17-наас 18-нийг шилжих шөнийн хугацаанд Нийслэл хотын 2 дүүрэг, Хан-Уул, Сонгинохайрхан, Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд: нийт 479 цэгт, 885 алба хаагч, 180 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

Шалгалтын үр дүнд:

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -130 зөрчил,
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил;
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйлс;
  • Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

  1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
  4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!!!

#Зөв дадал #Энгийн_соёл

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version