Орон нутаг

Хил орчмын нутаг дэвсгэрт 854 тооны мал улсын хилд тулсныг илрүүлжээ

Иргэдэд учирч болох 865 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт Дорноговь аймгийн Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дорнод аймгийн Халхгол, Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумдын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн 854 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлсэн байна.

Улмаар иргэдэд учирч болох 865 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 14 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, малыг хүлээлгэн өгсөн.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version