Эдийн засагFocus

Аялал жуулчлалын гол чиглэлд үйлчилгээний цогцолбор байгуулах төсөлд сонгон шалгаруулалт зарлалаа

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн одоо ажиллаж байгаа Автозамын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулах шаардлагын үүднээс нэмж 10 байршилд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зорилго: Олон Улс, улсын чанартай авто замын дагуу холбогдох стандартад нийцсэн үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах.

Хамрах хүрээ: Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд
Тавигдах шаардлага:

1.Төсөлд оролцох албан хүсэлт;
2.Үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах төсөл, үр ашгийн тооцоо;
3.Компанийн санхүү, эдийн засаг, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн чадавхи, боломж;
4.Компанийн 2022 оны борлуулалтын орлого;
5.Ажлын туршлага /Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил/;

Шалгаруулах үе шат:
•Төсөл хүлээн авах: 2023.02.15-2023.03.12
•Сонгон шалгаруулалт: 2023.03.12-2023.03.19
•Гэрээ байгуулах: 2023.03.19-2023.03.26
/Нэг байршилд 2-оос олон санал ирсэн бол төслийн санал, ажлын туршлагыг шалгуур болгож сонгоно./

Авто замын дагуух үйлчилгээний цогцолборын төлөвлөлт:

Монгол Улсын стандарт Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ангилал, ерөнхий шаардлага MNS 5537:2016

Хоорондын зай 170-250 км, зах зээлийн эрэлт, онцлог, сонгон шалгаруулалтад оролцогчийн эрх ашигт тулгуурлан байршлыг тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой.

Ашиглалтын хугацаа 15 жил-с дээш
Замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай байх,

Цагийн хуваарь 24 цаг
Интернет болон гар утасны сүлжээнд холбогдсон байх
Авто замаас 50 метрээс багагүй зайд
Автомашины зогсоол MNS 5342:2003 шаардлагад нийцсэн байх.

Авто замын дагуу жолооч, зорчигчдод аялалын явцад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, гадаад, дотоодын жуулчид болон бүс нутгаар зорчигчдын ая тухыг хангасан, бие даасан инженерийн эко шийдэлтэй, Монгол улсын барилга байгууламж болон Авто зам дагуу үйлчилгээний цогцолборт тавигдах стандартын шаардлагуудыг бүрэн хангасан, орчин үеийн цогцолбор байгуулж салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах.

Байршил:

  1. Увс аймаг Наранбулаг сум
  2. Ховд аймаг, Дарви сум
  3. Өмнөговь аймаг Ноён сум
  4. Хөвсгөл аймаг Хатгал сум
  5. Дорноговь айраг, сум
  6. Дорноговь аймаг, Замын-Үүд сум
  7. Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум
  8. Дархан-Эрдэнэтийн уулзвар
  9. Өвөрхангай Элсэнтасархай
  10. Дорнод Мэнэнгийн тал

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өгөх хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13 дугаар байр, 404 тоот, Зам, тээврийн хөгжлийн яам

Хариуцсан мэргэжилтэн: Б.Өлзийжаргал, С.Нансалмаа
Утас: 51263205, 51263171

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version