Гадаад харилцаа

Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт болно

Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ирэх 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалтын хүрээнд Монгол, Хятадын 400 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурван өдрийн турш чуулж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх бөгөөд дараах таван чиглэлд БНХАУ-с талаас хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа ажээ. Үүнд:

  • Уул уурхай
  • Байгаль орчин – Нөхөн сэргээгдэх эрчим хүч
  • Банк санхүү
  • Барилга
  • Хөдөө аж ахуй

Монгол Улс 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг жилд 10 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр зорьж буй. Өнөөдрийн байдлаар 2021 онд Хятад, Монголын худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларыг давж, өмнөх оны мөн үеэс 37.3%-аар өсч, мөн үеийн Монголын гадаад худалдааны нийт дүнгийн 63.1%-ийг эзлэв.

Үүнээс БНХАУ-руу хийсэн экспортын хэмжээ 7.64 тэрбум ам.доллар болж, 39.2%-аар өссөн байна. БНХАУ-аас оруулсан импортын хэмжээ 2.52 тэрбум ам.доллар болж, 30.4%-аар өсжээ.

Хятад улс 10 гаруй жил Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын чухал улс байсаар ирсэн бөгөөд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэх үүднээс тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар хоёр тал тохиролцсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг info@info@investsummit.mn

Холбоо барих утас: 7747 – 1313

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version