УАШТ-ээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртлээ
ХХ Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө медалийг хүртлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар тус тус алтан медаль, эрэгтэйчүүдийн 51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарсан юм.
Мөн тэмцээний шилдэг тамирчнаар “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тус тус тодорлоо.
Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдсан тус тэмцээнд 39 байгууллагын 192 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.