World

Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20,000 д хүрчээ

Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 20,000 даваад байна. 

Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлээд дөрөв хонож байна.

Эрэн хайх, аврах албаныхан байгалийн гамшигт өртсөн бүсэд нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайсаар байгаа бөгөөд Туркийн Газиантеп хотод нурангин доор 62 цагийн турш байсан хоёр эгч дүүг аварчээ.

Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу сэтгүүлчидтэй уулзах үеэр “Бид дэлхийн 95 улсаас тусламж үзүүлэх санал хүлээж аваад байна. Одоо 56 улсын 6,479 аврагч эрлийн ажиллагаанд оролцож байгаа. Нэмэгдээд 19 улсын аврагчид 24 цагийн дотор ирэх төлөвтэй байна” гэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version