Дэлхий нийтийн анхаарлын төв болоод буй Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшигийн дараа амьд үлдсэн хүн, амьтадын амь насыг авран хамгаалах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Дэлхийн улс орнууд байгалийн энэхүү гэнэтийн гамшиг ослын хор хохирлыг бууруулж, амьтай бүхнийг эсэн мэнд олж, аврахын төлөө цаг хугацаатай уралдан аюултай нөхцөлд ажиллаж байгаа билээ.
Тэгвэл энэ хүнд цаг үед аврагч, эрэн хайгчдын ажилд эрэлч нохдын үүрэг маш чухал байж, олон хүний алтан амийг аврах боломжийг олгож байна. Нийтдээ 40 гаруй орноос 2400 орчим хүн, 100 орчим үнэрч нохой илгээсэн юм.
Цахим орчинд 10 гаруй хүний амь аварсан гэж мэдээлэгдсэн энэ нохойн хувьд Унгар Улсын 156 арвагчдын хамт очсон 28 нохойн нэг аж.
Хүний үнэнч нөхөр гэгддэг үнэрч ноход олон хүний алтан амийг аврах үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байна.
Туркт ажлын дараа өдрийн баатар.
Тэрээр арван хүний амийг аварсан