аялал жуулчлалFocus

Казахстанаас буцах хугацаагаа зөв тооцохыг анхаарууллаа

Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулж, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг анхаарна уу гэж Гадад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version