Гадаад харилцааОнцлох

А.Зеяа: Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ТНБД-ын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяа-г /2023.02.06/ хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улс нь чухал гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж, Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол-АНУ-ын хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээ, түүний хүрээнд хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд АНУ, Төрийн департаментаас үзүүлж буй дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, Онлайн эрх чөлөө эвслийг 2023 онд даргалж буй АНУ-д амжилт хүсэв.

АНУ-ын ТНБД-ын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяа АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг онцлон тэмдэглээд, ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эрх чөлөө, хүний эрхийн асуудал, авлитай тэмцэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version