Гадаад харилцааХАА-н салбарОнцлох

Унгарын ХАА-н салбарын туршлагаас хуваалцана

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Борбала Анна Обрущанский, Гадаад худалдааны атташе ноён Фөлөп Жигмонд, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны зөвлөх ноён Гурдагва Энхтөр нартай уулзлаа. 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцох санамж бичиг байгуулахаар тохирлоо. Тус санамж бичгийн хүрээнд мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Унгарын талын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, туршлага хуваалцах, боловсон хүчин мэргэшүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Унгар улсын Засгийн газар манай улсын 200 оюутныг жил бүр бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. Манай улс албан хүсэлт хүргүүлж хөдөө аж ахуйн салбараар тэтгэлэгт хамрагдан суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломж бий.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд дараах төслүүдэд хамтран ажиллах боломжтой. Үүнд: 

• Хүнсний ногоо, төмс болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн хадгалах, борлуулах цогцолбор төв байгуулах; 
• Хүнсний ногооны өвлийн хүлэмжийн төсөл;
• Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах тогтоолын дагуу тус бүсэд Олон улсын стандартыг хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах. 

Монгол Улс дотооддоо хүнсээ бүрэн үйлдвэрлэгч орон болж хөгжихөд технологи, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх боломжтойг Элчин сайд мэдэгдсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version