Уул уурхайЕрөнхийлөгчОнцлох

Уул уурхайн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Дугарын Рэнчинханд,

Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчилж, эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний нэг сэдэвт болон хамтарсан бүтээлүүд туурвиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Түлш, эрчим хүчний дэд сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Доржийн Дондов нарт хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
  • Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Түндэвийн Цэнд,
  • “Эрдэнэ дрийлинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Уртнасангийн Борчулуун,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын уулын инженер-баяжуулагч Шаравын Гэзэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга Лувсандагвын Баяраа,
  • “Монголчехтеталл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Тогмидийн Оюунбилэг,
  • Тэсэлгээний инженерийн холбооны тэргүүн Дамжингийн Дамба,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛЫГ:
  • “База” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Норжмаагийн Батаа,
  • “Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Цогоогийн Баасандорж,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн Лувсандагвын Даваацэдэв,
  • “Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн зөвлөх Чүлтэмжамцын Энхбаяр,
  • “Монголын Алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Хүүхнээгийн Гантөмөр,
  • Уул уурхайн салбарын ахмад настан Далайн Пүрэв,
  • “Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн ашиглалтын инженер Халзангийн Пүрэвнацаг,
  • “Багануур” хувьцаат компанийн уул уурхайн ашиглалтын инженер асан Цэвгээгийн Цэвээнбалжир,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан Найдангийн Чулуунгэрэл,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Чойжинзавын Цогтбаатар,
  • “МАК Цемент” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн автогрейдерийн оператор Дүгэржавын Эрдэнэбаяр,
  • “Шарын гол” хувьцаат компанийн бульдозерын оператор Цонжхорлоогийн Ганзориг,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич Сэрээнэнгийн Жаргалан,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор Аръяагийн Хайдав нарт хүртээлээ.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Монгол Улсын зөвлөх инженер, гавьяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбадэлжээ,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өндөр настан Цогтын Хүрэлсүх,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Уул уурхайн салбарын ахмад ажилтан Цэндийн Отгонбаяр,
  • “Урангео ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологи хайгуулын зөвлөх Адъяагийн Эвийхүү,
  • Уул уурхайн салбарын ахмад ажилтан Норовын Бат-Эрдэнэ,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий геологич Дорж-Юндэнгийн Алтанхуяг,
  • “Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологич Дагвын Буриад,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Гомбожавын Баасансүрэн,
  • Геологи уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн Гээдэрийн Сугаржав,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи, маркшейдерийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Доржийн Түвшинбаяр,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх барилгын инженер Доржийн Баярмаа,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  •  Уул уурхайн салбарын ахмад ажилтан Загдхорлоогийн Пүрэвдорж,
  • “Оюу толгой”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнд машин механизмын оператор Одсүрэнгийн Сэмшадав,
  • “Фоорбласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэсэлгээчин Шаравжамцын Эрдэнэбаатар,
  • “Шивээ-Овоо” хувьцаат компанийн гидро экскаваторын машинч Сүхийн Отгонбаяр,
  • “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий механик Туулын Баярхүү,
  •  Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Гончигжавын Булган,
  • “Хүрэн толгой коал майнинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гагнуурчин Лувсаншаравын Галбаатар,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ил уурхайн өрмийн машинч Доржзодовын Батзоригт,
  • “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Гирдгаабазарын Гантулга,
  • “Шарын гол” хувьцаат компанийн цахилгаанчин Келгенбайн Ерболот,
  • “Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Далд уурхайн үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбажавын Мөнгөншагай,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Заамар гоулд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерын оператор Лхагвасүрэнгийн Лхагвадорж,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх инженер Наранбатын Уртнасан,
  • “Шивээ-Овоо” хувьцаат компанийн Ус шүүрүүлэхийн хэсгийн дарга Шагдаржавын Ялалт,
  • “Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн олборлолт, үйлдвэрлэл хариуцсан захирал Сайдын Лхагва-Очир,
  • “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахлах геологич Нацагдоржийн Оюунгэрэл нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал гардуулсныхаа дараа, Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачдад дэвшүүлэв.

Геологи, уул уурхайн салбар нь эдүгээ орчин үеийн техник, технологи, инновацыг нэвтрүүлсэн, мянга мянган мэргэжилтэй боловсон хүчинтэй, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон өргөжин хөгжиж байгааг онцоллоо.

Төрийн дээд шагнал хүртсэн хүмүүст халуун баяр хүргэж, гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version