Эрүүл мэнд
Зоонозын халдварт өвчний үед ажиллах онол дадлагын сургалт боллоо
Байгууллагын халдвараас сэргийлэх, хяналт, био аюулгүй ажиллагаа, дэглэмийн багаас тус төвд шинээр томилогдсон ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар зоонозын халдварт өвчний үед ажиллах, сэжигтэй сорьц материалтай ажиллах үеийн халдвар хамгааллын дэглэм, био аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор онол дадлагын сургалтыг зохион байгууллаа.
Цаашид нийт ажилтнуудад халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтыг тогтмол зохион байгуулж, ажилчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх зорилт тавин ажиллах юм.