Тамирчдын амжилтFocus

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнээс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Мөн тэрбээр Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон юм.

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион байгуулдаг  байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Дашрамд дуулгахад, тус тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон бөгөөд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн тамирчин 10 настай Мөнхтөрийн Цэнгүүн алтан медаль хүртсэн юм. Тэрбээр 50 метрт мэлхий сэлэлтийн төрлөөр +5 хэмийн нууранд уралдсан аж. Сонирхуулахад, тамирчин охиныг өвөө нь дасгалжуулдаг бөгөөд тэрбээр мөн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version