Тамирчдын амжилтОнцлох

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс Монгол бөхчүүд 11 медаль хүртлээ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо.

1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 60 гаруй бөх барилдсанаас 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Красноярскийн тэмцээний медальтнууд:

Эрхэмбаярын Даваачимэг – 59 кг алтан медаль

Эрдэнэчимэгийн Сумъяа – 57 кг алтан медаль

Болдсайханы Хонгорзул- 62 кг алтан медаль

Очирбатын Бурмаа – 72 кг алтан медаль

Түмэнбилэгийн Түвшинтулга – 61 кг мөнгөн медаль

Цогт-Очирын Намуунцэцэг – 50 кг мөнгөн медаль

Өлзийсайханы Пүрэвсүрэн – 65 кг мөнгөн медаль

Энх-Амарын Даваанасан – 72 кг мөнгөн медаль

Ганбаатарын Отгонжаргал – 55 кг хүрэл медаль

Хүрэлхүүгийн Болортуяа – 59 кг хүрэл медаль

Энхсайханы Дэлгэрмаа – 68 кг хүрэл медаль

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version